Иргэд аж ахуйн нэгж байгууллагууд сүүлийн үед залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болох нь нийтлэг байна. Цахим хэлбэрээр бусдыг төөрөгдүүлэх байдлаар болон гэрээгээр халхавчилж залилан хийж байна.
Ц.Цэлмэг доктороор ахлуулсан хамтарсан баг сүүлийн хоёр жилийн хугацаанд залилан мэхлэх гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн эсэх судалгааг хийсэн. Бизнестэй, төсөлтэй койны тухайд олон нийтээс цуглуулсан мөнгөө төслийн дагуу буюу зориулалтын дагуу зарцуулаагүй бол бусдын итгэлийг эвдэх гэмт хэрэг болно. Иргэдийн итгэл дээр тулгуурлан мөнгө авч байгаа учраас зориулалтын дагуу л зарцуулах ёстой. Сүүлийн үед иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаа нь харагдаж байна. Тийм болохоор мэдээжийн зүйлд залилуулж байна. Нөгөө талд залилан мэхлэгчдийн арга барил нарийн зохион байгуулалттай болсон.