Зөвлөх үйлчилгээ консалтинг


Иргэн - Хувь хүнд тохиолдоод буй  хууль, эрх зүйн үйл явдал болон бизнесийн эрх зүйн орчны талаар хууль зүйн зөвлөгөө өгч, бизнесийн үйл ажиллагаанд хамтран ажиллах бүтэц, зохион байгуулалтын талаар гаргалгаа хийх, зөвлөмж өгөх.
Байгууллага - Хууль эрх зүйн мэдээллээр хангах, дүрэм, журам, гэрээ хэлцэл боловсруулах, хянах, зөвлөх, гэрээ хэлцэлд төлөөлөх, хууль зүйн талаас нь туслалцаа үзүүлэх, компани үүсгэн байгуулах, хувьцаа худалдах, худалдан авах, бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой ажиллагаа. -Баримт бичиг, гэрээ хэлцлийн төсөл боловсруулах, бүртгүүлэх, компанийн өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд зөвлөж, корпорейт нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэн ажиллах.  
 

 

 Мэргэшсэн салбарууд 

  • Эд хөрөнгийн маргаан;
  • Эд хөрөнгийн эрхийн маргаан;
  • Оюуны өмчийн маргаан;
  • Үүргийн эрх зүйн маргаан;
  • Гэрээний эрх зүйн маргаан;
  • Дундын өмчөөс үүсэх үүргийн маргаан;
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн маргаан;
  • Гэм хор учруулснаас үүсэх үүргийн маргаан;
  • Өвлөх эрхийн маргаан;
  • Компанийн эрх зүйн маргаан;
  • Гэр бүлийн эрх зүйн маргаан;
  • Хөдөлмөрийн маргаан;
  • Гадаадын, дотоодын хөрөнгө оруулалтын маргаан;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдох маргаан.
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн маргаан;
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн маргаан;
  • Бүртгэлийн маргаан;
  • Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн маргаан;  
  • Өрсөлдөөний маргаан;
  • Сонгуулийн маргаан;
  • Татварын маргаан;
  • Төрийн албаны маргаан;
  • Тендер, сонгон шалгаруулалтын маргаан;
  • Хяналт, шалгалтын маргаан.
  • Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил;
  • Нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчил;
  • Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил;   
  • Нийтийн өмч, өмчлөх эрхийн эсрэг зөрчил;
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил;
  • Аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил;
  • Үнэт цаас, банк, санхүү, гааль татвар, даатгалын журмын эсрэг зөрчил;
  • Барилга, үйлдвэрлэл, эрчим хүчний журмын эсрэг зөрчил;
  • Хөдөө аж ахуй, газар тариалангийн талаар тогтоосон журмын эсрэг зөрчил;
  • Мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил;
  • Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчил;
  • Монгол Улсын хилийн аюулгүй байдлын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол улсад зөрчих журмын эсрэг зөрчил.
  • Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;
  • Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;
  • Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;
  • Зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;
  • Арбитрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа.
  • эрүүгийн хэрэг




Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2022 ДЭНС ЛЕГАЛ ХХК